Бидний тухай
“АЙ ЭЙЧ СИ”ХХК-ийн товч танилцуулга
Манай компани нь 2007 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Анх Улаанбаатар зочид буудлын 104 тоотоос үйл ажиллагаагаа эхлүүлэн 15 жилийн турш нэг газраа тогтвортой ажиллаж ирсэн бөгөөд тус зочид буудлын дахин төлөвлөлт, барилгын ажлын улмаас нүүж одоо Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Н.Содномын нэрэмжит их тойруу гудамжны Н Тауэр (N Tower) барилгын 101 тоотод үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн компанийнхаа дэргэд “Эйр Лимүзин”ХХК-ийг ажиллуулж байна.
Үндсэн үйл ажиллагаа ба чиглэл
Аялал жуулчлал: Инбаунд болон аутбаунд аялал жуулчлал, эрүүл мэндийн аялал жуулчлал, чартер нислэгтэй аялал зохион байгуулах
Авиа компани ба агаарын тээвэр: “Жэжү эйр” авиа компанийн Монгол дахь үйл ажиллагаа, тийз борлуулалт.
Олон улсын хамтын ажиллагаа: Солонгос-Монголын олон улсын хамтын ажиллагаа, БНСУ-ын аж ахуйн нэгж, боловсролын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн төв
Боловсрол ба сургалт: Гадаад, дотоодын боловсрол, БНСУ-ын их сургуулиудын элсэлт: Хэлний бэлтгэл, Бакалавр, Магистр, Техникийн мэргэжилтэн бэлтгэх сургалт.
Худалдаа ба автомашин: Гадаад дотоод худалдаа, автомашин болон хуучин автомашины худалдаа, авто машины зогсоолын түрээсийн үйлчилгээ.
Эрүүл мэнд ба мэдээллийн технологи: Өвдөлт намдаах эмчилгээний төв, Зайн үзлэг оношилгооны төвийн үйлчилгээ, онлайн сайт болон програмын хөгжүүлэлт.
Бусад салбар: Нийтийн хоолны салбар, ажиллах хүч гадаадад гаргах болон илгээх үйл ажиллагаа.
Нийгмийн хариуцлага ба соёлын арга хэмжээ
Манай компани 2011 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд залуучууд, өсвөр насны хүүхдүүдэд Солонгос соёлыг (K-Culture) түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Солонгос хэлний илтгэлийн тэмцээн”, “K-POP & Cover Dance” тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Шалгарсан оролцогчдод: Тэргүүн байр: БНСУ-д суралцах 100% тэтгэлэг, Бусад байр: Тэтгэлэг, нөүтбүүк, мөнгөн шагнал зэрэг төрөл бүрийн шагналыг гардуулсан.
Мөн түүнчлэн, T-ara, Davichi зэрэг K-POP ододын тоглолт, соёл урлагийн арга хэмжээ, Солонгосын каллиграф уран бичлэг болон төрөл бүрийн үзэсгэлэн, форум, Солонгос улсын чанартай бүтээгдхүүнийг сурталчлах зорилгоор “Beauty Expo” гоо сайхны үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан бөгөөд БНСУ-ын Сэтгүүлчдийн холбоо, Үсчин гоо сайханчдын холбоо зэрэг олон байгууллагуудыг Монголын холбогдох байгууллагуудтай холбон, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх үйл ажиллагааг хийж байна.












